2015 оны дэлхийн баячуудыг Билл Гейтс тэргүүллээ

c711692adcfdac4cbigМягмар гарагт алдарт “Форбс” сэтгүүлийн 2015 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалт хэвлэгджээ. Шинэ жагсаалтад урьдын адил Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүнээр тодорчээ. Ингэснээр тэрээр дэлхийн тэрбмутнуудын жагсаалтыг 16 дахь жилдээ тэргүүлж байгаа юм. Билл Гейтсийн нийт хөрөнгийг 79 тэрбум ам.доллар хэмээн тодорхойлсон бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс гурван тэрбумаар өссөн үзүүлэлт юм.

“Microsoft”-ыг үүсгэн байгуулагчийн дараа Мексикийн бизнесмэн Карлос Слим дахин удаалжээ. Харин АНУ-ын домогт хөрөнгө оруулагч Уаррен Буффетт 72.7 тэрбум ам.долларын хөрөнгөөр гуравдугаарт бичигдсэн байна. Түүний дараа Испанийн “Зара” брэндийн эзэн Амансио Ортега удаалжээ.

Үүнээс гадна энэ жилийн жагсаалтад нийт 1826 тэрбумтан бүртгэгдэж рекорд эвдсэн байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 12 сарын хугацаанд 181 хүн тэрбумтны эгнээнд шилжсэн гэсэн үг юм.

2015 оны дэлхийн хамгийн баян 10 хүн

1.    Билл Гейтс 79.2 тэрбум (Microsoft)
2.    Карлос слим 77.1 тэрбум (Мексикийн гар утас, барилгын салбарын бизнес)

3.    Уаррен Буффет 72.7 тэрбум (Глобал хөрөнгө оруулагч)
4.    Амансио Ортега 64.5 тэрбум (Зара болон бусад загварын сүлжээнүүд)
5.    Ларри эллисон 54.3 тэрбум (Oracle мэдээлэл хадгалах технологи)
6.    Чарьлз Коч 42.9 тэрбум (Үйлдвэрлэгч)
7.    Дэвид коч 42.9 тэрбум (Үйлдвэрлэгч)
8.    Кристи Уалтон 41.7 тэрбум (Walmart жижиглэнгийн худалдааны сүлжээ)
9.    Жим Уалтон 40.6 тэрбум (Walmart жижиглэнгийн худалдааны сүлжээ)
10.    Лилианье  Беттенкорт 40.1 тэрбум (L”Oreal гоо сайхны фирм)

Эх сурвалж: www.24tsag.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …