Мексикийн иргэд хүний эрхийн асуудлыг хөндөхийг шаардав

8dbcf8fc75d4bffacaaa325a2e277948_x3

Их Британий хатан хааны урилгаар ирэх долоо хоногт тус улсад хоёр хоног айлчлах Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн айлчлалтай холбогдуулан Мексикийн 150 гаруй иргэд жагсаал зохион байгуулжээ. Тэд Лондонгийн Засгийн газраас Ерөнхийлөгчийн айлчлалын туршид хүний эрхийн асуудлыг хөндөхийг шаардсан байна. Учир нь иргэд өөрийн улсын ерөнхийлөгчийн айлчлал нь хүний эрхийн асуудлаар бус бизнес, хөрөнгө оруулалт, боловсрол, соёлын асуудлаар ярилцах болсонд дургүйцэж буй ажээ.

Энэхүү айлчлалтай холбогдуулан Лондон дахь Мексикийн оюутны зөвлөл Букингхэм ордны гадна эсэргүүцлээ илэрхийлэхээр төлөвлөсөн байна.

Сануулахад, өнгөрөгч оны есдүгээр сард Мексикийн 43 оюутан алга болж, хэсэг хугацааны дараа тэдний нас барсан талаарх мэдээлэл цацагдаж тус улсын удирдлагуудыг хүний эрхийн байгууллагууд ихээр шүүмжлэх болсон билээ.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …