АНУ-д бензин тээвэрлэсэн галт тэрэг осолджээ

11051180_403259389833581_1523247754_nАмерикийн Иллиной мужид бензин тээвэрлэсэн галт тэрэгний хэдэн вагон эгнээгээс гарч осолдон улмаар шатсан байна. NSF Railway төмөр замын удирдлагуудын энэхүү осол Айова мужтай хилэлдэг Галена (Galena)-д болсон гэж мэдээллээ. Галт тэрэг нийт 103 бензин тээвэрлэсэн вагонтой байсан. Тус вагонуудын тав нь осолдсоноос хоёр нь галд автагдаж шатсан аж. Осол Галенад байдаг Миссисипи голын ойролцоо болсон учраас нутгийн байгаль орчныг хамгаалах байгууллагууд ус бохирдохоос санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Н.Тилеген

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …