Египетэд 12 настай сурагч багшдаа зодуулсны улмаас нас барсан байна. Энэ тухай France-Presse агентлаг мэдээлжээ. 12 настай тус сурагч толгойндоо хүнд гэмтэл авч ухаан алдсан бөгөөд тухайн өдөртөө эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд оржээ. Гэвч гавлын яс нь гэмтсэн болох нь тогтоогдож нэг өдрийн дараа нас барсан байна. Тэрхүү багш ажлаасаа халагдаж хэрэг явдлыг мөрдөн байцаах ажил явагдаж байгаа аж.
Н.Тилеген