Дээрэмчид 9,5 сая долларын үнэт эдлэл дээрэмджээ

150311130930-france-heist-van-large-169Зэвсэгт дээрэмчид ачааны машиныг Auxerre хотын ойролцоо явж байхад нь дээрэмдсэн байна. Уг машинд 9,5 сая ам долларын үнэ бүхий үнэт эдлэл байжээ. Хэрэг мягмар гаригын шөнө дунд болсон бөгөөд бүрэн зэвсэглэсэн 15 дээрэмчин үнэт эдлэл ачиж явсан жижиг оврын ачааны машиныг зогсоон дээрэмджээ. Тэд ямар нэгэн буун дуу гаргаагүй бөгөөд ачааны машинуудад тус бүр хоёр хүн явж байсан гэж цагдаагийнхан хэллээ. Дээрэмчид 4 уралдааны машинаар үнэт эдлэлийг авч явсан ба дээрэмдсэн хоёр ачааны машиныг галдан шатаасан байна. Шатсан нэг ачааны машинаас гар олсон бөгөөд түүнийг шинжилгээний байгууллага руу илгээжээ. Цагдаагийнхан дээрэмчидийг нисдэг тэргээр хайж байгаа ба Парисаас 50 орчим километрийн зайд байрлах Avallon тосгоноос тэднийг харсан гэх мэдээлэл иржээ. Энэ дээрмийн хэрэг нь анх удаагийн тохиолдол биш бөгөөд өмнө нь 2013 оны 7-р сард Каннын кино наадмын үед 136 сая орчим долларын үнэт эдлэл хулгайлагдаж байсан юм.

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …