Мадагаскарт 200-350 мянган хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна

14rhcvkafjltdfoddeaa28mnkaМадагаскар улсын өмнөд хэсэгт ган гачиг болж, тариаланчид ургацгүй болсны улмаас хүмүүс хоол хүнсний дутагдалд ороод байна. Тус улсын Засгийн газар 200-350 мянган хүн хоол тэжээлийн дутагдалд орж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэж мэдэгджээ.

Хоёрдугаар сарын сүүлээр бороо орж эхэлсэн ч ургац хэдийнэ сүйрч, идэх хоол хүнсгүй болоод байгаа аж. Зарим бүс нутагт хүмүүс өлсөхийн эрхээр кактус, зэрлэг өвс ургамлаар хооллож байгаа тухай албан хүмүүс мэдээлсэн байна. “Хэрэв нэмэлт арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал улам дордоно. НҮБ-ын Хоол хүнсний хөтөлбөр байгууллагаас гурван сая ам.доллар олгосон ч хангалттай хүрэлцэхгүй байна” гэж тус байгууллагын ажилтан ярьсан юм.

Одоогийн байдлаар Мадагаскарын өмнөд хэсэгт 40 мянган хүүхэд өлсгөлөнгийн улмаас жингийн дутагдалд ороод байгаа бол нас барсан хүүхдийн тоо үүнээс хол давна гэж албаны хүмүүс мэдээлж байна.

“Охин минь шөнө унтаад өглөө сэрээгүй. Бидэнд өгөх хангалттай хоол байхгүй. Өглөө түүний  биенд нь хүрэхэд аль хэдийн хөрчихсөн байсан. Миний охин өлсөж нас барсан” хэмээн нэгэн ээж ярьжээ.

Мадагаскарын Засгийн газар 400 тонн хоол хүнсний тусламж илгээгээд байгаа ч өлсгөлөнг дарахад хангалттай хүрэлцэхгүй байгаа юм. Мадагаскар улс 22 сая хүн амтай бөгөөд нийт иргэдийн 70 гаруй хувь нь ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай аж төрж байна.

Б.Саруул

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …