Нисдэг машин бүтээнэ

hover-car_photo-e1426090049168Волксваген шинэ загварын машиныг бүтээхээр бэлдэж байна. Тэд магадгүй нисдэг машин ч хийж болох юм.  Учир нь тэдний Youtube дээр тавьсан бичлэгэн дээр нь хоёр хүний суудалтай шилэн бүрхүүл бүхий нисдэг машины дүр зураг гарч байгаа юм. Энэхүү машины санааг Хятад улсын бяцхан охин гаргасан ба түүний энэ бүтээл нь газар доорх эрдэсээр тэтгэгдэх ба байгальд ээлтэй бүтээл болсон гэж Волксваген компани үзэж байгаа юм. Хятад охины бүтээсэн машины гол санаа нь ардаа хөдөлгүүртэй байж энэ нь машиныг түлхэн хөдөлгөх хүч нь болж өгөх ба машиныг хөдөлгөхөд туузан цахилгаан соронзон зам хамгийн их хэрэгтэй гэнэ. Хэрвээ энэ замыг бүтээчихвэл шинэ загварын нисдэг машиныг бүтээх боломжтой болж байгаа юм. Зохион бүтээгч охины бүтээлийг видео болгон санааг нь гаргаж цахим ертөнцөд тавьсан нь маш том шуугиан тарьж нийт 33 сая хүн үзэж 119 мянган дэмжих санал авсан байна.

 

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …