Фэйсбүүкээр амиа хорлох тухайгаа зарласан хүнийг түр саатуулжээ

_81785802_81785801Шане Туш 48 настай Калифорниа хотын Сан матео хотод амьдардаг. Цахилгаанчин мэргэжилтэй тэрбээр фэйсбүүкээр амиа хорлох тухайгаа урьдчилан мэдэгдэж хүмүүсийг туршиж үзэхээр шийджээ. Харин Голден Гате гүүрний эсрэг талд амьдардаг нэгэн уншигч түүний хоолойгоо дүүжилж боож байгаа дүр зургийг хараад цагдаад мэдэгдсэн байна.

 Түүний фэйсбүүк хаягийг хаасан байна. Фэйсбүүк нь амиа хорлохоос урьдчилан сэргийлэх  хөтөлбөр түр боловсруулсан байсан ба энэ хэргээс үүдэн сунгалт хийгдсэн байна. Хэрэв хэн нэгэн амиа хорлохыг оролдож байвал та цагдаад шууд мэдэгдэх боломжтой юм. Тэгсэнээр түүний цахим хаягаар гэрийн хаягийг тодорхойлж урьдчилан сэргийлэх боломжтой.

Хэрэглэгчдийн шүүхээс амиа хорлохыг оролдсон иргэнд 70 цагийн турш сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь түүний сэтгэл санааг засах зорилготой байсан байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …