Францын зүүн өмнөд хэсэгт 3-р сарын 24- нд осолдсон Airbus A320 –ын 2 дахь хар хайрцаг олджээ. Энэ тухай Марселийн прокурор Брис Робен мэдэгдсэн гэнэ. Энэхүү хар хайрцганд нислэгийн техникийн талын мэдээллүүд болох : нислэгийн өндөр, хурд, мөн системийн ажиллагааны талаарх мэдээллүүд байх ёстой юм байна. Пүрэв гаригт онгоц осолдсон газар Германы шинжээчдийн баг ирсэн аж. Ослоос амь үрэгдсэн хүмүүсийн тухай мэдээлэл цуглуулахын тулд “Альпа” нэртэй тусгай комисс байгуулжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр онгоцыг осолд санаатай оруулсан 2-р нисэгч Андреас Любиц энэ нислэгт явахаас өмнө эмчилгээ хийлгэж байсан гэсэн мэдээ байна.
С. Раздук
эх сурвалж: undesten.mn