Ангараг дээр шингэн усны ул мөр илэрчээ

usssАнгараг гариг дээр судалгаа хийж буй “Curiosity” автомат станцын илгээсэн мэдээллээс үзэхэд тус гариг дээрх ус мөсөн уул төдийгүй шингэн төлөвт оршдог бололтой. Ангарагийн гадаргаас доош холгүй ус байгаа гэдгийг хөрсөнд буй хлорт хүчлийн давс илтгэсэн байна. Энэ бодис хөлдөх хэмийг бууруулснаар ус давсны ханасан уусмал хэлбэрээр орших боломжтой гэдгийг судлаачид өгүүлжээ. Эрдэмтдийн таамаглаж буйгаар 4.5 тэрбум жилийн өмнө Ангараг гариг одоогийнхоос зургаа дахин их устай, нягт агаар мандалтай байсан гэнэ. Гэвч энэ гариг агаар мандлыг хамгаалдаг соронзон оронгүйгээс усны ихэнх хэсэг агаарт хөөрч, сансрын уудамд сарнин алга болжээ. Сонирхуулахад, манай гаригийн цөмд орших шингэн төлөвт орших төмөр дэлхийн соронзон орныг үүсгэдэг байна.

 

Д.МӨНХБОЛД

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …