Бээжингийн цагаар 4 дүгээр сарын 15 ны өдрийн 15 цаг 39 минутанд ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Алшаа баруун хошуунд 5,8 баллын хүчтэй газар хөдөлжээ.
У Хай хот, Алшаа аймагт хүчтэй мэдрэгдсэн бол Баяннуур, Бугат, Хөх хотод илэрхий мэдрэгджээ. Нинься, Шэньси хот орчимд мөн газар хөдлөл мэдрэгджээ. Том сүйрэл, хүний амь эрсэдсэн, шархдсан мэдээлэл байхгүй ба бодит хохирлын хэмжээ тодорхой болоогүй байна.
Хятадын Газар хөдлөлийн газраас мэдээлснээр газар хөдөлсөн орон нутагт 3 дугаар зэрэглэлийн онцгой байдлын арга хэмжээний дагуу ажиллаж байгаа аж. Мөн өдрийн 15 цагт Ганьсу мужийн Дэнси хотын Лин тао орчимд 4.5 баллын газар хөдөлжээ. Энэ бүс нутаг далайн төвшнөөс дээш 2400 метрийн өндөрлөгт оршдог юм.