“Төрийн нууц задруулсан” сэтгүүлч 7 жилийн ял сонсчээ

2jqhlbqprcu77u8lf5hlbn15c4Хятадын Засгийн газар гадаадын цахим хуудсанд нууц материал дамжуулсан гэх хэрэгт буруутган нэрт сэтгүүлчид долоон жилийн хорих ял оноолоо. 71 настай сэтгүүлч Гао Юү нь “гадаадын эх сурвалжийг төрийн нууц мэдээллээр хангасан” гэж Бээжин дэх шүүхээс мэдэгджээ.

Сэтгүүлчийн задалсан нууц мэдээлэл нь “Баримт дугаар 9” нэртэй Коммунист намын стратегийн баримт байсан гэж шүүхээс мэдэгдсэн боловч энэ баримтын тухай өөр мэдээлэл өгсөнгүй. Гао Юүг ялласан нь “шударга ёсыг доромжилсон хэрэг” гэж Эмнести Интернэйшнл байгууллага мэдэгджээ.

Гао төрийн хэвлэл мэдээллийн урсгалаас гадуур ажилладаг байсан бөгөөд Хятадын Засгийн газар, эрх баригч Коммунист намтай холбоотой чухал мэдээллийг зоригтойгоор нийтэлдэг байжээ. Тэрээр 2014 оны дөрөвдүгээр сард баривчлагдсан бөгөөд торны цаана хоригдож байгаа Хятадын 44 сэтгүүлчийн нэг юм байна.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …