АНУ-д хавдартай хэмээн оношлогдож байсан өвчтөнд мэс засал хийтэл санаанд оромгүй үр дүнд хүрчээ. Эмч нар 26 настай оюутан бүсгүйг тархины хавдартай гэж оношилж, улмаар мэс хагалгаа хийсэн байна.
Гэтэл хагалгааны явцад тархинд ургасан хавдрын оронд тератом буюу хоёр ихэр хүүхдийн үр хөврөл байсныг олж илрүүлжээ. Ихэр үр хөврөлд яс, үс, шүд зэрэг нь ургасан байжээ.
26 настай оюутан бүсгүй хагалгааны дараа ярилцлага өгөхдөө “Тэнд миний ихэр дүү нар байсан байна. Тэд намайг 26 жил зовоосон“ гэж ярьсан байна. Түүний тархинд байсан ихэр хүүхдийн үр хөврөлийг авсан бөгөөд залуу бүсгүй ямар ч өвчингүй, эрүүл саруул болжээ.
эх сурвалж: eagle.mn