Ерөнхий сайд Стивен Харперын туслах асан Майк Даффигийн хээл хахууль, залилангийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Телевизийн нэвтрүүлэгч байсан Майк Даффийг Эрүүгийн хуулийн 31 зүйлээр буруутгаж байна.
2013 онд Ерөнхий сайд Стивен Харперийн ажлын албаны дарга асан Нигель Райтад 72000 ам.долларын чек өгсөн талаараа өөрийн амьжиргааны зардлын тайландаа тусгаагүй нь нэлээд сонирхол татах хэргүүдийн нэг юм. Өнгөрсөн онд энэ хэргийн талаар олон нийт мэдсэний дараа Нигель Райт ажлаасаа халагдаж, харин Ерөнхий сайд Стивен Харпер энэ тухай юу ч мэдэхгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Засгийн газраа илүү хариуцлагатай болгохоо амлан 2006 оны эхээр эрх мэдлийг авч байсан Консерватуудад энэ шүүх хурал ноцтой бэрхшээл учруулж магадгүй болоод байгаа юм. Хэргийн шүүх хурлыг 4, 5, 6 дугаар сард явуулах бөгөөд нийтдээ 41 өдөр хуралдахаар товлосон байна.
эх сурвалж: iaac.mn