Ууланд ганцаараа авирч байхад янз бүрийн зүйл тохиолдоно. Аялагчид аль ч улиралд хамаагүй аялсаар л байдаг. Ууланд ганцаараа байх үед хөл гэмтэх мөн цус хурах үе цөөнгүй тохиолдоно. Алексей Чеботок гэх альпийн нуруугаар аялагч залуу тэрээр альпийн нуруунд аялж байхдаа нэгэн аялагчтай таарсан байна. Түүний хөл нь гэмтэж цус хурсан, мөн мөсөн унжлагууд хөл дээр нь унасан байсан юм. Маш аймшигтай өвдөлт мэдэч байсан аж: Үүнээс санаа аван тэрээр бэртсэн үед өөрийн хөлийг эмчлэх аргыг хичээл болгон заасан байна. Танд зөвхөн ариутгалын багаж, мэс заслын багаж мөн цас бас гал байхад л хангалттай. Үүгээр та өөртөө багахан хэмжээний мэс засал хийж болно гэсэн үг юм. Мэс заслын хутгаа бага зэрэг галд халаана, цасаар гэмтсэн хэсгээ арчих нь бага зэрэг мэдээ алдуулна. Ингээд өөрийн бэртсэн хэсэгтээ жижиг зүсэл хийх ба дотор нь хурсан цус, нөжийг гаргах хэрэгтэй юм. Үүний дараа цэвэр боолтоор цэвэрлэж, оёж, боох хэрэгтэй. Хэдхэн долоо хоногийн дараа өвчингүй, багахан сорвитой л байх болно. Гэхдээ хэрэгцээгүй үед туршиж үзэхийг хориглоно. Мэдээж эмнэлэгтэй ойрхон байвал эмнэлэгийн тусламж авах нь хамгийн найдвартай арга юм.
Б.Нарангэрэл