Мэндчилгээ

1431306752555002007fc69Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдөр” –ийг тэмдэглэх болсноос хойш 16 дахь удаагаа уламжлал болгон тэмдэглэж байна.

    Энэ жил “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа “Татвар төлөгчдийн өдөр” –ийн халуун мэндийг хүргэж, татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улсын төсвийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаад гүн талархал илэрхийлэн, бизнесийн амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

     Монгол улсын төсвийн дийлэнх хувийг татвар төлөгчид та бүхэн бүрдүүлдэг билээ. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэстэй харилцагч татвар төлөгч та бүхэн 2011 онд 65,9 тэрбум төгрөг, 2012 онд 97,3 тэрбум төгрөг, 2013 онд 112,9 тэрбум төгрөг,  2014 онд 126,8 тэрбум , 2015 оны 1-р улиралын байдлаар 30,4 тэрбум төгрөгийн татварыг төсвийн орлогод оруулж  улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр орууллаа.

    Шилдэг татвар төлөгчдийг жил бүр шалгаруулдаг уламжлалын дагуу 2015 оны шилдэг татвар төлөгчөөр “Бөртэ”ТӨҮГ, “Датаком”ХХК, “Бьюлдингстехнологи” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “БСБ мегастор” ХХК  зэрэг 5 аж ахуйн нэгж, дүүргийн найдвартай татвар төлөгч өргөмжлөлийн эздээр 6 аж ахуйн нэгж,  тэргүүний татвар төлөгчөөр 2 аж ахуй нэгж, шилдэг татвар төлөгч иргэнээр  Д.Сүрэнхорлоо, Ү.Баттулга, Г.Ундармаа нар  шалгарсныг хэлэхэд таатай байна.

 Иргэн бүрийн минь төлсөн татвар

Ирээдүйн хөгжлийн төлөө!

Татвар төлөгч танд баярлалаа1431307719555005c78a67a

1431307719555005c78a67a (1)

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТАТВАРЫН   ХЭЛТСИЙН ДАРГА                                   Ж.ЭРДЭНЭБИЛЭГ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …