Олон цагийн нислэгт хамгийн тохиромжгүй хувцасласан Ким Кардашьян

watermarkКоко Шанель нэгэн удаа “Стиль гэдэг нь юун түрүүнд чамд зохиж байгаа, хоёрдугаарт биед эвтэйхэн байгаа зүйлийг хэлнэ” хэмээж байсан удаатай. Харин Ким Кардашьянд моданы энэ хууль огт үйлчилдэггүй бололтой.
Тэрбээр саяхан Бразил руу олон цагаар нисэхээр онгоцонд суухдаа биед эвтэйхэн хувцас шүүгээнээсээ олоогүй бололтой. Цагаан өнгийн бие барьсан хувцсан дээр нарийхан өндөр өсгийтэй туфль өмссөн харагдана. Ер нь тэрбээр үргэлж л өндөр өсгийтөөс салдаггүй. Гэхдээ нисэх онгоцны буудал дээр ачаа бараагаа чирч явахдаа ч хагас спортлог хувцас, пүүз өмсөнө гэж санадаггүй байх аа.
Мэдээж Лос-Анжелесийн нисэх онгоцны буудал дээр байсан олон мянган хүн түүнийг хараад жинхэнэ эвэртэй туулай үзсэн мэт болсон биз. Том хөхөө мэдэгдүүлсэн цагаан цээживч, бас бахархал болсон аварга өгзгөө харагдуулсан цагаан, бариу урт банзал, гэдсээ ил гаргасан гээд түүний стилийг тоочвол хэн ч онгоцонд суух нь гэж харахааргүй байв.

Эх сурвалж: www.mnews.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …