Шуурхай мэдээ: Умард Солонгос улс Батлан хамгаалахын сайдаа цаазаар авчээ

32_9e1c14b469466e60fcc9d480c5ca5f32e4cff91dУмард Солонгос улс Батлан хамгаалахын сайд Хёон Ён-Чолыг цаазаар авсан тухай Өмнөд Солонгосын тагнуулын алба парламентад мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлагийн дамжуулснаар ноён Хёоныг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр олон зуун хүмүүсийн өмнө цаазаар авсан аж. Түүнийг Умард Солонгосын удирдагч Ким Чен Унд үнэнч бус хандсан хэмээн буруутгаж ийнхүү шийтгэсэн юм. Одоогоор Пхеньянаас ирүүлсэн эх сурвалжуудын мэдээллийг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа аж.

Дээрх ялын дээд хэмжээг хэрхэн гүйцэтгэсэн талаарх мэдээлэл хангалтгүй байгаа ч, Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлснээр ноён Хёоныг удирдагч Ким Чен Уны оролцсон арга хэмжээний үеэр унтаж байсан бөгөөд өгсөн үүрэг, зааврыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар цаазаар авсан гэнэ.

Хёон Ён-Чол нь 2010 онд генерал болсон бөгөөд түүний талаарх мэдээлэл тийм ч хангалттай биш байгаа юм. Тэрээр 2011 оны 12 дугаар сард болсон Ким Чен Ирийн оршуулгын ёслолын хороонд ажиллаж, хүч нөлөө нь нэмэгдэж байсан албан тушаалтан байсан гэж эх сурвалжууд мэдэгдэж байна.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …