Австралийн засгийн газраас гаргаж буй шинэ тогтоолын дагуу хилийн чанадад террорист бүлэглэлүүдэд ажиллаж байгаа тус улсын 50 орчим хүнийг иргэншлээс хасахаар болж байна. Австрали улс нь өөрийн орны иргэншил бүхий Ирак, Сирид дайтаж буй хүмүүсийн давхар иргэншлийг зогсоох энэхүү шинэ хуулийн төслийг тун удахгүй танилцуулах аж. Түүнчлэн дээрх шийдвэр нь Австрали улсад ажиллаж, амьдарч буй террорист бүлэглэлүүдийг дэмждэг иргэдэд хамаарах юм. 2014 оны дунд үеэс хойш Лалын улс бүлэглэлд ажилладаг австраличуудын тоо эрс нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор ийнхүү эрх баригчид шинэ хуулийн төсөл батлах хүртэл арга хэмжээ авч байгаа аж. Ерөнхий сайд ТОни Абботт нь ирэх 6 дугаар сард Парламентаар батлахаар төлөвлөж буй уг хуулийг терроризмтой тэмцэх зорилготой гэдгийг мэдэгджээ.
Undesten.mn