Нигерид бүсгүйчүүд амиа золиосолсоор байна

1cen9gb6hhkacvtcisnif95kb7Нигерид охид, эмэгтэйчүүдийн амийг золиослуулан халдлага үйлдэх нь эрс нэмэгдсээр байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдлээ.
ЮНИСЕФ-ийн гаргасан тайлан мэдээнээс үзвэл, 2015 оны нэгдүгээр сараас энэ сарыг хүртэлх хугацаанд охид, эмэгтэйчүүд амиа золиослон халдлага үйлдсэн 27 тохиолдол бүртгэгджээ.

Энэ нь өнгөрсөн оны нийт тохиолдлоос давсан үзүүлэлт юм. Өнгөрсөн онд нийтдээ  ийм тохиолдол 26 гарч байжээ.

Лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлан, хөл хөдөлгөөн ихтэй газарт тэднээр хүчээр амийг нь золиослуулан халдлага үйлдэж байна.

Хүүхэд, эмэгтэйчүүд хохирогч болж байгааг Нигери дэх ЮНИСЕФ-ийн төлөөлөгч онцлон тэмдэглэлээ.

Гуравдугаар сард болсон Нигерийн ерөнхийлөгчийн сонгуульд цэргийн дарга байсан Мухаммаду Бухари ялсан юм. Тэрбээр энэ баасан гарагт тангараг өргөнө.

“Боко Харам”-ын аюул заналхийлэлд өртөж буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг түүнээс хүсэхээр ЮНИСЕФ төлөвлөж байна.

www.garag.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …