Израиль Газын зурваст агаарын цохилт өглөө

6hmiv95t8p5q7usorsa01m55b9

Израилийн агаарын хүчин өнөөдөр өглөө Газын зурвас дахь цэргийнхэнд 4 удаа агаарын цохилт өгсөн байна. “Guardian” агентлагийн мэдээлснээр агаарын цохилт өгснийг Палестинийн иргэд гэрчилсэн гэлээ.

Израилийн зүгээс агаарын цохилтыг хилийг нь давсан пуужингийн дайралт хийсний дараа илгээж эхэлжээ. Газын зурвасаас Израилийн өмнөд хэсгийн нутагт өчигдөр орой пуужин харвасан юм байна.

Гэрчүүдийн мэдээлснээр Израилийн онгоцууд Газа хот болон Рафа, Хан Юнис хот дахь жихадуудыг онилсон байна. Израилийн зүгээс пуужингийн дайралтыг Газын зурвас дахь Хамас бүлэглэл үйлдсэн хэмээн үзсэн тул тэдгээр цэргийн байршлуудад агаараас цохилт өгсөн хэмээн мэдээлжээ.

Агаарын цохилтод хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй аж.

2014 онд Газын зурвас дахь дайн түр намжсан юм. Гэвч сүүлийн үед дахин мөргөлдөөн гарах болсон бөгөөд энэ гурав дахь удаагийн тохиолдол болоод байна.

Г.Үжин

www.24tsag.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …