Поп од Лэди Гагаг жирэмсэн гэсэн цуурхал маш эрчимтэй тархаж байгаа билээ. Харин үүний эсрэг дуучин маань мэдэгдэл хийлээ. Тэрээр “Хүмүүс намайг хөгширч байгаа тиймээс жирэмслэх гэж яарсан байх хэмээн цуурч байна лээ. Үнэндээ би жирэмсэн биш тэгээд ч би дөнгөж 30 нас л хүрч байна. Томи намайг зүгээр л өөрийнхөөрөө байхад болно гэсэн. Өдөр бүрийг өөрийнхөө эрч хүчээр өнгөрөө гэдэг би ч тэгэж бодож байгаа. Магадгүй би бага зэрэг жин нэмсэн байж болох ч жирэмсэн биш. Энэ нь би хэзээ ч жирэмслэхгүй гэсэн үг биш. Би зүгээр л өөрийнхөөрөө л амьдарч байгаа бүсгүй” хэмээн өнгөрөгч Ням гаригийн шөнө фэнүүдтэйгээ үдшийг өнгөрөөхдөө хэлжээ.
Б.Нарангэрэл