KFC түргэн хоолны сүлжээ пүүс олон нийтийн сүлжээгээр хоол хүнсэндээ 8 мөчтэй тахиа ашигладаг гэсэн ташаа мэдээлэл цацсан гэх үндэслэлээр Хятадын гурван компанид зарга үүсгэжээ. KFC нь дээрх компаниудаас 1.5 сая юанийн нөхөн төлбөр нэхэмжилж, уучлал хүсэхийг шаардсан байна. Тус компанийг хоолондоо зургаан гуя, найман мөчтэй болгож генийн өөрчлөлтөнд оруулсан тахиа ашигладаг хэмээх мэдээллийг цахим ертөнцөөр тараасан гэж Хятадын гурван компанийг буруутгаж байгаа аж. KFC компанийн гаргасан гомдол Шанхайн Шүүхийн өмнөх шатны байгууллагад хүрсэн байна. Эх сурвалжуудын мэдэгдэж буйгаар дээрх цуурхлыг Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг WeChat олон нийтийн сүлжээгээр тараасан гэнэ. Хятад дахь KFC компанийн удирдлагын мэдэгдсэнээр, найман мөчтэй тахианы талаарх худал цуурхал дор хаяж 4,000 нэмэлт нийтлэл (posts)-ээр дамжин тархсан аж.
Түлхүүр үггадаад мэдээ
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …