Үнэнч хайр эр зоригийн билэгдэл цагаан уул цэцэг

ilЦагаан уул цэцэг Англи хэлээр Еdelweiss Латин  хэллэг нь Leontopodium alpinum нь нийлмэл овогтны, олон наст ургамал юм. Биологийн нэр Leontopodium Грек хэлний lion “арслан ”.podion “савар” гэсэн үгээс гаралтай.6-8 сард цэцэглэдэг хэдий ч жилийн бусад улиралд өнгөө алддаггүй онцлогтой. Тиймээс ч үхэшгүй мөнхийн бэлгэдэл болгон Монголчууд шүлэг, дуундаа мөнхөлж иржээ. Дэлхийд 40 гаруй цагаан уул бүртгэгдсэн ч  манай оронд 2-3 төрөл л бий.Түүнийг энгийн хүн хараад ялгах аргагүй. Ерөнхийдөө хад чулуурхаг ууланд далайн түвшнээс дээш 2000-2900 метр өндөрлөг газар ургана. Ургамал судлаачид цагаан уул цэцгийг Алвпын, Сибирийн гэж ангилдаг агаад Монгол, Манжуур, БНСУ зэрэг газарт ургадагийг нь Сибирийн төрөлд оруулдаг байна.
edelweiss

Альпийн цагаан уул маш өндөр газарт хад асга дунд ганц нэгээрээ ургадаг тул Европт  түүнийг түүж цуглуулах нь  байтугай барааг нь хараагүй хүн ч олон байдаг. Тиймээс ч  Европын орнуудын баатарлаг эрчүүд хайртай бүсгүйдээ энэ цэцгийг олж бэлэглэхийг  хүсдэг байжээ. Хэрвээ олж бэлэглэвэл хайрын хамгийн том илэрхийлэл хамгийн нандин бэлэг болохоос гадна тэр залуу өөрийн эр зоригоо харуулсан явдал болдог байсан гэнэ. Эртний домогт энэ цэцгийг Зевс бурханаас анх гал хулгайлан авчирч хүн төрөлхтнийг галтай болгосон Промотейн цэцэг гэж өгүүлдэг. Альпын бүс нутагт ийм домог бий.

edelweiss_DW_Wissen_422858g1

Тэр нутагт маш үзэсгэлэнтэй гүнж байжээ. Тэрээр Эдельвайс гэх цагаан уул цэцэг олж өөрт нь бэлэглэсэн эрийг нөхрөө болгохоор шийдсэн тухайгаа зарлажээ.  Гүнжийн хүслийг биелүүлэхээр олон хүн оролдсон ч чадсангүй. Тэр бүсгүйд үнэн сэтгэлээсээ дурласан нэгэн залуу олон жил цагаан уул цэцгийг хайсаар олж авчрах үед гүнж хөгширсөн байжээ.

3045493-edelweiss-flower

Хэт цахиурыг ч орлоно.

Цагаан уул цэцгийг Болгар , Хорват , Швецарь, Франц, Норвеги, Итали, Малайз, Индонез, Герман, Испани, Польш, Словак, Словян, Австри, Румын зэрэг олон оронд хуулиар хамгаалжээ. Харин манай оронд хаа сайгүй ургадаг., энэ цэцгийн навч, цэцэг нь цагаан үсэрхэг бүрхүүлтэй. 7-9 сард 5-6 жижиг од хэлбэрийн дэлбээтэй цагаан цэцэг ургадаг. Монгол орны ой хээр чулуурхаг хуурай газар голдуу таардаг энэхүү ургамал 3-20 см өндөр Альпыхыг бодвол үржил шим сайтай хөрсөнд бүлэглэн  ургана. Дөнгөж цухуйж байгаа цагаан уулыг хонь ямаа идчихдэг гэмтэй. Хэрэв их хэмжээгээр идвэл малын гэдэс дүүрч үхдэг тул малчид цагаан уул ургадаг    газар хонь ямаагаа бэлчээхээс цээрлэдэг байжээ. Дээр үед хэт цахиургүй явж байгаад хээр хонох хэрэг гарвал Монголчууд цагаан уул цэцгийн цахиурын үсэрхэг ноосорхог хэсгийг ашиглан гал гаргадаг байсан гэнэ.

images1

Австрийн мөнгөн дэвсгэрт болох  хоёр зоос цагаан уул цэцгийн зурагтай байдаг  бол Болгарын жуулчны холбооны билэг тэмдэг  энэ цэцэг нь Япончууд сакурагаараа бахархдаг шиг Швейцарь улс цагаан уулыг албан ёсоор зарлаагүй ч үндэснийхээ цэцгийг гэж үздэг. Харин манай улс энэ үнэт цэцгээ хайхардаггүй. Монголын регбигийн холбоо л билэг тэмдэгээ болгожээ.

tf-tibetan-edelweiss-bunch-july2002

Дэрлээд унтвал даралт буурдаг:

Үхэшгүй мөнхийн билэгдэл болсон энэ цэцгийг үхэл даллагч хижиг өвчинтэй тэмцэхэд оточ маарамба нар хэрэглэдэг байжээ. Ямар тунгаар яаж хэрэглэдэг байсан нь тун бүдэг. Цэцгийг нь буцалсан халуун усанд хандалж цус алдсан хүнд уулгадаг. Цусны даралт ихсэхэд буулгах зорилгоор өргөн хэрэглэдэг байсан. Намар үндэсийг нь гэмтээлгүй газарт нь үлдээж цэцгийг нь түүж харанхуй сэрүүн газар хатаагаад даавуун уутанд хийж дэрлэдэг. Ингэхэд анхилуун үнэр нь хүнийг тайвшруулж цусны даралт буулгаж тайван унтахад туслана. Дэрлэхэд зөөлөн  болохоор хөгшчүүд дуртай байжээ.

pw_325188-south-island-edelweiss-leucogenes-grandiceps

Эх сурвалж Өнөөдөр сонин сэтгүүлч Х.Болор

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …