Интернет ч ”түгжирдэг” болох нь

4f2epa07u553jhrakgj0c71s4rДэлхийн томоохон хотуудын хамгийн том асуудал бол замын түгжрэл. Тэгвэл замын түгжрэл удахгүй гар утасны сүлжээ, интернетэд нөлөөлж саатал үүсгэх магадлалтай хэмээн “Machina Research”-ийн судлаачид мэдэгджээ. Учир нь тээврийн хэрэгслүүд сүүлийн үед “ухаалаг” болж, утасгүй интернет ашиглан газрын байршил зэрэг мэдээллийг хоорондоо солилцдог болсон.

 Тиймээс 2020 он гэхэд бүх машины тавны нэг нь Wi-Fi-тай болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ийнхүү машиндаа интернет хязгааргүй ашиглах боломжтой болж буй нь сүлжээнд асар их ачаалал үүсгэх юм. Тодруулбал, замын түгжрэлд зогсож буй жолооч болон зорчигчид цаг нөхцөөх, өөр зам хайх зорилгоор интернет ашиглахад сүлжээ ачааллаа дийлэхээ больж хайлтын систем алдаа заах зэрэг ноцтой саатлууд үүснэ гэж судлаачид баталж байна.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …