Бразиль улсад нохой хүүхдээс нь олон

32_2ec5045e95f51f7407f49acde9729201dc7fc64bБразильд явуулсан гэрийн тэжээмэл амьтдын  тооллогоор энэ улсын иргэдийн гэртээ тэжээдэг  нохой  нь тус улсын хүүхдийн тооноос давж гарлаа гэж Бразилийн үндэсний газарзүй, статистикийн хүрээлэн мэдээлсэн байна. Тооллогын дүнгээс үзвэл өмнөд америкийн энэ улсад 52 сая нохой тоолуулсан нь 14 хүртэлх насны 44,9 сая хүүхдийн тооноос давжээ.
Бразилийн айл өрхийн 44,3 хувь нь гэртээ нохой тэжээдгээс үзвэл нэг айлд бараг хоёр нохой байгаа юм байна. “Бразилийн иргэд хүүхдээс илүү нохой хайрладаг гэж арай хэлмээргүй байна. Гэхдээ дүн ийм л байна” гэж Үндэсний газарзүй, статистикийн хүрээлэнгийн төлөөлөгч хэлжээ.
Харин 202 сая иргэнтэй энэ улсад 22,1 сая муур байдаг гэнэ. Бразильд гэрийн тэжээмэл амьтан тоолох аргачлалыг 2013 онд гаргасны дагуу энэ удаагийн тооллогыг явуулж дүнгээ гаргасан нь энэ.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …