Бразилийн жюжицүгийн дасгалжуулагч Daryell Dickson Menenzes Xavier нь өөрийн 12 сартай хүүд бэлгийн дарамт учруулж садар самуунд уруу татсан хэргээр баривчлагджээ. Түүний хэргийг шүүх явцдаа шүүхээс түүнийг Тагуатинга хорих ангид 30 хоног саатуулах шийдвэр гаргасан байна. Түүний хэргийн талаар шоронгоор маш хурдацтай тархсан бөгөөд хоригдлууд түүнийг хүчирхийлж тэр даруйдаа шоронгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар түүнд маш яаралтай эмчилгээ хийсэн бөгөөд удалгүй шорон руу буцаан шилжүүлсэн аж. Гэвч хэрэг явдал ингээд дууссангүй дахин түүнийг хорин хоригдол хүчирхийлсэн байна. Маш аймшигтай болон харгис хэрцгий аргаар түүнийг тарчлаан зовоожээ. Түүний хувьд энэ хэрэг нь анх удаагийн хэрэг бөгөөд хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хоригдлууд түүнийг хэрцгийгээр шийтгэсэн байна. Тэрээр аль хэдийн шийтгэлээ авсан гэж үзэж байгаа бөгөөд шүүхээс түүнд дахин шийтгэл ноогдуулах ёстой үгүйг хэлэлцэж байгаа юм.
Б.Нарангэрэл