Улс орнууд Өмнөд Солонгос руу аялахгүй байхыг иргэддээ сануулав

B-4(32)БНСУ-д дэгдсэн МЕРС тэмээний ханиадны улмаас 8 хүн өөд болж, 95 сэжигтэй тохиолдол илрээд байна. Анагаах ухаанаар эмчлэх боломжгүй уг өвчний тархац маш хурдтай байгаа учир Өмнөд Солонгостой хөрш зэргэлдээ орнууд иргэдээ тус улс руу аялахгүй байхыг анхаарууллаа. Тодруулбал, Хонконг өчигдрөөс эхлэн Өмнөд Солонгос руу хийх нислэгүүдийг цуцалж МЕРС өвчний тархалт намжсан үед иргэдээ тийш зорчихыг зөвшөөрөх болсноо зарлажээ. Мөн Японы эрх баригчид БНСУ-тай далайн хилийн худалдаагаа түр хязгаарлаж, Сөүл рүү хийх нислэгүүддээ онцгой хяналт тавьжээ. Онцын шаардлагагүй, аялал зугаалгаар БНСУ-руу явах гэж буй иргэдийг түр хугацаанд хориглож, ялангуяа настайчуудыг Сөүл рүү явахыг хатуу хориглох болжээ. Учир нь МЕРС өвчин нь настай хүмүүст илүү хурдан халддаг аж. Корона вирусын энэхүү үхлийн аюултай тохиолдлууд Өмнөд Солонгост ердөө 10 хүрэхгүй хоногийн өмнө анх бүртгэгдэж, хамгийн сүүлд 68 настай эмэгтэй өөд болоод байна. Middle East Respiratory Syndrome буюу МЕРС өвчин 2012 онд Саудын Арабт бүртгэгдсэн ханиадны төрлийн вирус бөгөөд хүнээс хүнд халддаг, шууд үхэлд хүргэх аюултай амьсгалын замаар дамждаг вируст халдвар ажээ.
Мэдээний эх сурвалж: http://time.mn/

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …