Казахстанд 120 мянган бөхөн үхжээ

11401141_868896669851404_7135190650362328818_nКазахстанд бөхөнгийн сүрэг үй олноороо үхсэн тухай мэдээлэл цацагдлаа. Казахстанд 250 мянган толгой бөхөн байсан бөгөөд тэдгээрийн тэн хагас нь энэ сарын эхээр үхсэн хэмээн албаны хүн мэдэгдлээ.

11407293_868896679851403_7644225283163937736_nБөхөнгийн сүрэг үй олноороо үхсэний шалтгаан нь байгаль орчны болоод биологийн хүчин зүйлийн нэгдлээс үүдэлтэй хэмээн албаныхан таамагласан байна. Гэсэн ч малын эмч нарын хэлснээр, “Пастеурелла” болон “Клостридия” гэсэн хоёр төрлийн эмгэгээс үүдэж бөхөнгийн сүрэг үхсэн байна. “Ийнхүү амьтад олноороо үхэж байгаа гол асуудал нь амьтдын дархлалын систем сул байгаатай холбоотой. Дархлалын систем нь муу бол амьтад энэ эмгэгт амархан өртөж, улмаар үхдэг” хэмээн малын эмч нар хэллээ. Пастеурелла” болон “Клостридия” хэмээх эмгэгийг туссан амьтан сульдах, суулгах, амнаас нь хөөс сахрах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд маш хурдан хугацаанд үхэх аюултай.

11535883_868896689851402_3442640111078743274_nЛондоны мал эмнэлгийн сургуулийн төлөөлөгч Ричард Кок энэ өвчний тухай ярьж, “Энэ нь амьтдын дунд тохиолддог амьсгалын замын маш аюултай өвчин юм. Энэ эмгэгийг туссанаар амьтад амар хялбар амьсгалж чадахгүйд хүрнэ. Тэд юм идэхээ больж, их сульддаг. Ээж бөхөн нь үхсэнээр үр төл нь тамирдаж, нэгээс 2 хоногт үхдэг” гэжээ. Байгаль хамгаалах ажилтнууд сүүлийн жилүүдэд Казахстан улсын бөхөнгийн сүргийг хууль бус анчдаас хамгаалахын төлөө хичээн ажиллаж байна.
Эх сурвалж: /time.mn/

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …