Гүржийн нийслэл Тбилис хотод үер усны гамшиг тохиож, дор хаяж 12 хүний аминд хүрээд байгаа талаар эх сурвалжууд дамжуулж байна. Гэтэл зоопаркийн амьтад үерийн уснаас дайжин зугтаж байгаа учраас иргэдийг гадагш гарахгүй байхыг сануулсан анхааруулгыг мөн албаны хүмүүс гаргажээ. Одоогоор амьтны хүрээлэнгээс хэд хэдэн бар, арслан, баавгай, чоно алга болсныг эрэн сурвалжилж байгаа аж. Түүнчлэн амиа алдсан хүмүүсийн гурав нь амьтны хүрээлэнгээс олдсон байна. Хотын төв талбайн нэг буланд байсан далайн морийг эмтэй буугаар буудаж, барьжээ. Аврах багийн ажилчид усанд автсан байшингуудыг шалган, живсэн эсвэл усанд хашигдсан иргэдийг аврахаар ажиллаж байгаа гэнэ. Олон тооны барилга, байшин усанд автан сүйдсэний улмаас хэдэн арван хүн гэр оронгүй болсон байна. Эрх баригчид Даваа гаригийг гашуудлын өдөр болгон зарлажээ.
эх сурвалж: undesten.mn