Та нvvр гараа маш сайхан арчилж гадна vзэмж төрхөө анхаардаг боловч ямар ч vр дvн алга уу? Тэгвэл та өөрийн зан авирыг тооцож vзээд гоо сайхны бvтээгдхvvнээ сонгоод vз дээ. Тус болно гэдэг итгэлтэй байна.
Сангвиник эмэгтэй
Энэ бvсгvйчvvд дундаж өндөртэй, өргөн мөр, нэлээд булчинлаг, улаан ягаавтар хацартай. Сангвиникийн цусны эргэлт эрчимтэй учраас эсvvдэд тэжээл сайн очдог. Арьсны гадна давхраа гадны өчvvхэн бага vйлчлэлд цочирч vрэвсэж, улайдаг. Тvvнээс гадна цус их эрчимтэй гvйдэг учраас байнга халууцаж байдаг. Энэ бvлгийн эмэгтэйчvvд арьсаа сайн арчлах ёстой.
Тvvнчлэн арьсаа маш сайн хамгаал. Ялангуяа усгvйжихээс сэргийл. Мөн наранд хэт шарж болохгvй шvv. Гэхдээ сангвиник зантай эмэгтэйн арьсны сайн тал нь удаан хөгширдєг, vрчлээ орой vvсдэг. Сангвиник эмэгтэйн зан авир огцом бас хувирамтгай. Тэд аливаа vйл явдлыг сэтгэл догдлон тун мэдрэмжтэй хvлээж авдаг. Тэд мэдрэмжээрээ амьдардаг. Шинэ гоо сайхны бvтээгдхvvн шохоорхдог ч сонирхол нь дороо буурдаг. Курс эмчилгээ тэвчээртэй хийлгэж дуусгаж чаддаггvй муу зуршилтай.
Флегматик эмэгтэй
Тэд махлаг, том хөх, богино хvзvv, цилиндр хэлбэрийн биетэй. Тэдний бодисын солилцоо удаандуу явагддаг. Тиймээс тэжээлийн бодисууд муу шингэдэг. Улмаар таргалж бие организм нь хаягдлаар дvvрдэг. Флегматикчууд байнга даарч байдаг. Тэдний арьс нь цонхигор. Энэ нь артерийн цусны эргэлт хангалтгvй байдгаас болдог. Арьс нь цочромтгой учраас хамгаалалтын давхраа vvсгэх эмчилгээ хийх хэрэгтэй. Гоо сайхны салонд арьсны эсvvдийг тэжээх, нvvрний ба бvх биеийн эсvvдийг чангаруулах эмчилгээ хийлгээрэй. Флегматик эмэгтэй хичээнгvй, ул суурьтай, нямбай байдаг. Тэднийг идэвхгvй залхуу гэж буруутгаж болох ч vнэхээр тайван тогтуун улс.
Меланхолик эмэгтэй
Меланхолик эмэгтэйчvvд туранхайвтар, гоолиг бэлхvvс, жижиг, цээж нарийн хавчиг, нvvр гурвалжиндуу, уруул нь доошоо жаахан унжсан байдаг. Эмзэг турьхан биетэй тэдний арьс тунгалаг, хуурайших хандлагатай. Мэдрэлийн систем нь маш эрчимтэй ажиллагаатай. Арьс нь эрт суларч vрчийх хандлагатай. Тэд бага хэрнээ ойр ойрхон хооллодог. Жимс ногоонд дуртай харин сахар болон єєх тосонд дурладаггvй. Тэд шинэ юм болгоныг сонирхдог. Хамгийн гол нь өмнөө зорилго тавибал бvх эмчилгээ, гоо заслын арга ажиллагааг нэг бvрчлэн биелvvлдэг.
Холерик эмэгтэй
Тэд гоо сайхан бие галбиртай, гоолиг нуруу, тэгш мөр, бумбагар хөх гээд арьс нь хэвийн, шаравтар, хувийн онцлогоос хамаараад хуурай эсвэл тослог байдаг. Заримынх нь тосны булчирхай маш идэвхтэй учраас батга гарах нь элбэг. Иймээс гоо заслын аргуудын тусламжтай тосны булчирхайн vйл ажиллагааг зохицуулж, арьсаа чийгшvvлж, цэвэрлэж байх шаардлагатай.
Стресст орсон vед элэгний ажиллагаа хямарч, арьстай холбоотой элдэв асуудлууд vvсэх магадлалтай. Тvvнээс гадна кофе, архи, хурц, халуун ногоотой хоол идэхээс зайлсхий. Холерик эмэгтэйчvvд ємнєє зорилго тавьж тvvндээ хvрэх арга замыг олох нь маш чухал.