Өмнөд Солонгост титэм вирусийн халдвар авсан хүний тоо 150 давсныг тус улсын “Ренхап” агентлагаас мэдээлжээ. Энэ өвчний улмаас нас барсан хүний тоо 16 болсон байна. Ойрхи Дорнодоос гаралтай энэхүү өвчний тохиолдол Саудын Араб улсад хамгийн олон бүртгэгджээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүд өвчнийг нэлээд түвэгтэй хэмээн тодорхойлсноос гадна халдвар авсан хүмүүсийн 36 хувь нь нас бардаг аж. Титэм вирус хэрхэн халдварладаг нь одоогоор тодорхой биш боловч агаар дуслын замаар дамждаг хэмээн үзэж буй юм. Энэ өвчний вирусийг тэмээ, сарьсан багваахай тээдэг хэмээн үздэг ч хүнд хэрхэн дамжиж, хүнээс хүнд халдварладаг болохыг тодорхойлж чадаагүй байна.
Эх сурвалж: /www.unen.mn/