Хятадын алдарт жүжигчин Жао Вэйг нэгэн эр өөрийг нь хэтэрхий анхааралтай ширтэж харсан хэмээн гомдол мэдүүлж, зарга үүсгэсэн байна. Тэрээр өнгөрсөн сард үзэгчдийн хүртээл болсон “Tiger Mom” цувралд тоглож буй Жао Вэйг харсныхаа дараа энэхүү заргыг Шанхай хотын шүүхэд өгчээ. Сүүлийн жилүүдэд шинэ батлагдсан хууль нь Хятадын шүүх байгууллагад ирж буй үндэслэлгүй гомдол, зарга мэдүүлгийн тоог эрс нэмэгдэхэд хүргэж байна. Тавдугаар сарын нэгний өдөр дээрх шинэ хуулийг баталснаар Хятадад шүүхэд гомдол гаргаж буй тохиолдол 29 хувиар өсчээ. Ард түмний дээд шүүхийн мэдэгдсэнээр шүүхэд ирсэн гомдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал сая гаруйгаар өссөн дүнтэй байгаа аж.
Шанхайн Пудонг Шинэ дүүргийн шүүх байгууллагад жүжигчин бүсгүйн эсрэг мэдүүлсэн дээрх гомдол ирсэн байна. Харин шүүхээс уг заргыг хүлээн авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Б.Болормаа
эх сурвалж: undesten.mn