АНУ-ын армиас Өмнөд Солонгост хийж байсан цэргийн дасгал сургуулилтын үеэр нэг цэрэг нас барсан гэж мэдэгдлээ. Нас барсан цэргийг Майкл Вилльям Кори гэдэг байсан бөгөөд Япон дахь батальоны АНУ-ын тагнуул, шинжээч байжээ. Тэрээр өнгөрсөн даваа гаригт БНСУ-ын иргэншилтэй Жэксон гэх иргэний зуслангаас нас барсан байдалтай олдсон гэж Солонгосын талаас мэдэгжээ. Коригийн үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа юм байна.
Б.Нарангэрэл