Нийслэлд 5 сарын дотор 249 удаагийн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг бүртгэгджээ

imgНийслэл хотын хэмжээнд 2015 оны эхний 5-н сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 249 гэмт хэрэг бүртгэгдэж, 248 иргэн хохирсоны 90,3 хувь эмэгтэй, 9,6 хувь эрэгтэй хүн байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 20,8 хувь, хохирогч 19,8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хүчирхийллийг хэлбэрээр харахад бие мах бодын хүчирхийлэл 78,1 хувь, сэтгэл санааны хүчирхийлэл 20,5 хувь, бэлгийн хүчирхийлэлд автсан 0,4 хувийг эзлэж байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн захиргааны зөрчил 2015 оны эхний 05 сарын байдлаар нийт 285 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 132 нэгжээр буюу 86,2 хувиар өссөн байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …