Рианна шивээсээ ”зарав”

6843dfc5a6544539bigПопын нэрт дуучин Рианнагийн бие дээр янз бүрийн 20 орчим шивээс байдаг билээ. Тиймээс тэр бие дээрх уран зургуудаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцахаар шийджээ.

Америкийн үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Жеки Эйштэй хамтраад тэрбээр флэш-тату буюу түр зуурын шивээсний бүхэл бүтэн цуглуулгыг гаргасан нь өдгөө наранд биеэ шарах дуртай хүмүүсийн дунд жинхэнэ дэлгэрч байгаа аж.
8a48aebfaac760babig
Ийм шивээс эрэлттэй байх нь аргагүй юм. Тэдгээрийг ердөө арьсан дээрээ наах бөгөөд хэд хоногийн дараа арилж орхидог билээ. Борлосон биен дээр алтлаг юм уу мөнгөлөг өнгөтэй ийм шивээс наавал тун ч донжлог харагддаг гэнэ шүү.

 

Эх сурвалж www.wikimon.mn

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …