2 настай охины бөөрийг нь тасартал зоджээ

74pm4qiulv909j17ki0bafueb1АНУ-ын Миннеаполис хотод найз бүсгүйнхээ хоёр настай охиныг хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөсөн залууг хүн амины хэргээр шүүж байна. Сэжигтэн  17 настай бөгөөд түүнийг насанд хүрэгчдийн шүүхээр шүүх эсэхийг хэлэлцэж байгаа юм. Тус хэрэг энэ сарын 10-нд гарчээ.

Зургадугаар сарын 10-ны үдийн 12:35 цагийн орчимд хүүхэд амьсгалахгүй байна гэсэн дуудлагаар эмч нар Миннеаполис хотын нэгэн айлд очсон байна. Түргэний машин 2 настай София Өү’Нейлл охиныг Хеннепин эмнэлэгт яаралтай хүргэсэн ч охин 9 цагийн дараа нас барсан юм. Охины нуруу, хэвлийд олон хөхрөлт үүссэн байсан гэж Хеннепин гүнлэгийн прокурорын газраас мэдэгджээ.

Өү’Нейллийн бөөр нь тасарч, нойр булчирхай, элэг нь гэмтэн, хавирга хугарсан байснаас гадна охины биед хуучин гэмтэл, шарх байсныг түүний амийг аврахаар ажиллаж байсан эмч нар тогтоосон байна. Хэрэг гарсан өдрийн өглөө охиноо найз залуутайгаа гэртээ үлдээсэн гэж охины эх цагдаа нарт мэдүүлжээ. Харин өдөр 12:25 цагт түүний найз залуу хөршийнх нь хаалгыг тогшоод, гар утсаа ашиглуулахыг гуйсан байна.

Тэрээр 10 минутын дараа хөршийнхөө гэрт дахин ирэхдээ, охиныг тэвэрсэн байжээ. Хөрш нь 911 рүү залгаж, түргэн дуудсан байна. “Охин уйлахаа болихгүй байсан учир нуруу руу нь хоёр удаа өшиглөж, газар унагаад дэвссэн” гэж сэжигтэн цагдаад мэдүүлжээ. Тус хэрэгтэй холбоотой шүүх хурал Миннеаполис хотод үргэлжилж байна.

А.Дэлгэрмаа

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …