Он гарсаар эхний таван сар өмнөх жилүүдийн мөн үеэс харьцангуй дулаан байсан. Тэгвэл энэ жил дахин дээд рекордыг эвдэх нь. Өнгөрсөн он дэлхийн хамгийн халуун жил болсон тухай мэдээлж байсан бол 2015 онд үүнээс ч халуун байна гэж Үндэсний далай, агаар мандлын хүрээлэнгийн эрдэмтэд мэдээлжээ.
Тэдний тооцоолсноор, энэ жил 1880 оноос хойшхи хамгийн халуун жил болох гэнэ. Гэхдээ хэт халалт дэлхийн улс орнуудад харилцан адилгүй сард тохиох юм байна. Өнгөрсөн тавдугаар сард Америк, Өрнөдийн орнуудад харьцангуй сэрүүн байсан бол Энэтхэг нэмэх 50 хэм хүртэл халж, 1000 гаруй хүн амиа алдсан. Энэ халалт ирэх жил ч үргэлжилнэ гэдгийг Үндэсний цаг уурын албанаас хэлж байна.
эх сурвалж: everyday.mn