KFC үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйхыг шаарджээ

32_29ab205ab9d179b0c4ad99ffdb8a8dad23151fcbДэлхийн олон оронд салбартай түргэн хоолны KFC сүлжээ компанийнхан үйлчлүүлэгчиддээ шарсан хархаар үйлчилсэн эсэх нэгэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр газар авсан билээ. Шарсан харх гэгдэх дээрх хоолны зургийг нийтэлсэн Деворайс Диксон энэ сарын эхээр вирусийн халдвар авсан хэмээн мэдэгдээд байсан юм. Тэрээр, “Хамаг бие минь хүйт дааж байна. Одоо болтол дотор маш хэцүү, юу ч идэж чадахгүй байна” хэмээн өгүүлжээ. Харин KFC компанийн зүгээс бие даасан хараат бус лабораторит дээрх харх хэмээн мэдэгдээд буй хоолыг шинжлүүлж, тахиа мөн болохыг баталсан хэмээн хариу өгсөн юм.

Тус компанийн төлөөлөгч, “АНУ-д нэгэн үйлчлүүлэгч маань KFC шарсан тахиа нь харх байсан гэж мэдэгдсэнээс болж түүний гаргасан үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн дунд маш хурдацтай тархлаа. Баасан гаригт дээрх үйлчлүүлэгчийн өмгөөлөгч манай бүтээгдэхүүнийг бие даасан лабораторит өгч, шарсан тахиа эсвэл харх мөн эсэхийг шалгасан шинжилгээний хариуг хүлээн авсан” хэмээн мэдэгдсэн байна.

Харин үйлчлүүлэгч Деворайс тухайн үед ярихдаа хоолны нэгээхэн хэсгийг хазаж зажлахад маш хатуу, резин шиг байсан хэмээн өгүүлж байсан билээ. Тэрээр тухайн хоолыг Калифорнийн Комптон дахь KFC-ийн байранд эргүүлэн өгч, менежерт нь шарсан харх хэмээн хэлсэн аж.

Юутай ч лабораторийн шинжилгээгээр дээрх хоол нь харх биш, шарсан тахиа мөн болохыг баталсан учир компанийн зүгээс тухайн үйлчлүүлэгчээс уучлалт гуйж, зүй бус мэдэгдлүүдээ зогсоохыг шаардсан байна.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …