Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндөр хурдны хөдөлгөөнт холбооны технологийн “4G LTE”-ийн талаар ярьж
эхэлсэн ба харилцаа холбооны ирээдүйн үе болох 5G технологийг 2020 онд гаргана гэж Олон улсын цахилгаан холбооны хорооноос мэдээлсэн билээ. Гэтэл Өмнөд Солонгосын англи хэлээр хэвлэгддэг “The Korea Times” сонинд бичсэнээр “Бидний 5G гэж тодорхойлж буй сүлжээ секундэд 20 гигабит хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах чадвартай. Ингэснээр гар утасны сүлжээ хэрэглэгчд10 секундийн хугацаанд нэг кино татаж авах боломжтой болох юм. Харин 4G сүлжээ секундэд 150 мегабит өгөгдлийг дамжуулах чадалтай. 5G сүлжээний албан ёсны нэрийг ирэх аравдугаар сард Женев хотноо болох холбооны хурлын үеэр зарлана. Европт 2020 онд гаргахаар төлөвлөсөн 5G харилцаа холбооны шинэ стандартыг Өмнөд Солонгосчууд 2018 онд эх орондоо XXIII өвлийн олимпын үеэр ашиглаж эхлэх юм байна.
Д.Болд