“Өөдрөг сэтгэлийн өгөөмөр үйлс”

ayan.jpg.610x259_q852015.06.10-нд Налайх дүүрэгт газ дэлбэрсний улмаас А. Цэрэнтогтох /16 настай/, А. Амарболд /8 сартай /хэмээх ах, дүү хоёр хүү түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

“Өөдрөг сэтгэлийн өгөөмөр үйлс” аяны залуучууд галд өртсөн ах, дүү хоёрт туслах зорилгоор 2015.06.22-ны өдөр аав н.Амарбат, ээж н.Болормаа нартай уулзан 5 хоногийн хандивын аян өрнүүлэхээр болсон байна. Одоогийн байдлаар 8 сартай хүүгийн биеийн байдал сайжирч, энгийн тасаг руу шилжсэн байна. Харин том хүүгийн хувьд гал гарах үед бяцхан дүүгийнхээ амийг аварсан хэдий ч  80%-ийн түлэгдэлтэй  /4-р зэрэг/ ба биеийн байдал нь хүнд, ГССҮТ-ийн Түлэнхийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн амь насыг аврахад эмчилгээний зардал ихээхэн шаардлагатай байгаа бөгөөд сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн дэм, мөнгөн хандив өгч буй явдалд гэр бүлийнхэн нь баярлаж, талархсанаа илэрхийлсэн юм.

Тийнхүү 2015.06.23-ны өдөр “Өөдрөг сэтгэлийн өгөөмөр үйлс” аяны залуучууд нийт 614.518 төгрөг /хандивын хайрцагт 559.518, дансаар 55.000/-ийн хандив цуглуулсан байна. Чин сэтгэлийн хандиваа өгсөн хувь хүн, аж ахуй нэгж, албан байгууллагууддаа талархал илэрхийлье. Хандивын аян 5 хоног үргэлжлэх бөгөөд элэгт нэгт МОНГОЛЧУУД та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.

БУСДЫН ТӨЛӨӨ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ҮЙЛС БҮХЭН УТГА ТӨГӨЛДӨР БАЙДАГ.

“САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ”

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …