Нигерийн хулгайлагдсан их хэмжээний мөнгийг олж өгнө

32_a6e9961cd6b120dbd54c9f04d576d0c4cb1db521Нигери улс засгийн газраас хулгайлагдсан мөнгөө нөхөж олоход нь АНУ болон бусад орнууд туслахыг зөвшөөрсөн тухай ерөнхийлөгч Мухаммаду Бухари мэдэгдлээ. Тус улсын сан хөмрөг бүрэн хоосорсон гэдгийг шинэ ерөнхийлөгч зарласан юм. Тэрээр өмнөх засгийн газрын үед хулгайлагдсан олон тэрбум долларыг нөхөн олохыг уриалсан байна. Өнгөрөгч гуравдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ноён Бухари тус улсын хамгийн том асуудал болоод байгаа авилга хээл хахуулийг зогсоож, хатуу арга хэмжээ авахаа амласан билээ. Нигери бол Африкийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгч орон боловч түүнээс олох ашиг орлогын ихэнх хэсгийг эрх мэдэлтнүүд хулгайлж, авилга хээл хахууль хөгжсөн орон юм.

Ирэх гурван сарын хугацаанд Нигери улс бүх баримтыг дэлгэж, хулгайлагдсан санхүүжилтийг эргүүлэн олж авахад гадны улс орнууд бидэнд туслахаар болсон хэмээн ерөнхийлөгч Мухаммаду Бухари өгүүллээ.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …