Гэрлэдэггүй эрчүүдэд зориулсан сургалт явуулж байна

2n7cisa2cflsoirbsh306j8qp5Японы Засгийн газар энэ долоо хоногийн эхээр япон эрчүүдийн бэлгийн амьдралтай холбоотой судалгааны үр дүнг нийтэлсэн байна. Тайланд бичсэнээр 20-30 насны япон эрчүүдийн 40 орчим хувь нь ганц бие байгаа гэнэ. Тэдний олонхи нь эмэгтэйчүүдтэй хайр сэтгэлийн холбоо тогтоохыг “яршигтай” гэж үздэг аж.

2010 онд гарсан судалгаагаар 30 орчим насны эрчүүдийн 25 хувь нь гэрлэж байгаагүй, эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орж байгаагүй болохыг тогтоожээ.

Насжилт идэвхитэй явагдаж байгаа Япон улсад сүүлийн жилүүдэд сексийн идэвхгүй байдал давамгайлж байгаа нь хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа аж. Иймээс гэр бүл судлал болон сэтгэлзүйн төвүүд гэрлэдэггүй эрчүүдэд зориулсан сургалт явуулж байна.

Одоогийн байдлаар Япон улс 126 сая хүн амтай бөгөөд хүн амын дундаж наслалт нь 80-82-т хүрээд байгаа юм. BBC агентлагийн мэдээлснээр 2055 он гэхэд Японы хүн амын тал хувь нь тэтгэврийн насны хүмүүс болно гэж тооцоолжээ.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …