Умард Солонгосын шинэ нисэх буудлын худалдааны төв болон бусад хэсгийн зургийг тус улсын хэвлэлийнхэн нийтэлсэн байна. Өдөр тутмын Rodong Sinmun сонины хэд хэдэн хуудаст удирдагч Ким Чен Ун эхнэрийн хамт шинэ нисэх буудалтай танилцаж, зоогийн газар болон дэлгүүрийн хэсэгт явж байгаа зэргийг нийтэлжээ. Умард Солонгос нь сүүлийн жилүүдэд томоохон барилгын төслүүдийг хэрэгжүүлж байгаа боловч хүний эрхийн байгууллагууд тус улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа, одоог хүртэл амьжиргааны түвшин маш муу байгаа гэдгийг мэдэгдэж байгаа юм. Долдугаар сарын нэгний өдөр нээлтээ хийх тус нисэх буудал нь тодорхой цөөн тооны нислэгт үйлчлэх зорилгоор байгуулагдсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Б.Болормаа
эх сурвалж: undesten.mn