Сүүлийн хэдэн өдрийн турш хэвлэлийнхний гол сэдэв болсоор байгаа Брэд Питт, Анжелина Жоли нар Кенсингтон ордонд хунтайж Вилльям болон түүний гэргий Кейт Миддллтон нарын хамт үдийн цай уусан байна.
Холливудын ертөнцийн хаан, хатан гэгддэг алдарт хос Кембрижийн гүн болон гүнгийн ахайтан нартай сүүлийн хэдэн сард ихэд ойр байсны эцэст, өнгөрөгч Баасан гаригт ийхүү аминчлан уулзаж, дотно яриа өрнүүлснийг хэвлэлийнхэн онцолжээ. Энэ нь алдартай хосуудын дөрвүүлхнээ хийсэн анхны уулзалт нь юм. Тэдний яриа зөвхөн зоог ба яриа байсангүй. Кенсингтоны ордны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, тэд зэрлэг амьтдын хууль бус наймаатай тэмцэх талаар харилцан зөвлөлдсөн аж. Уулзалтанд хосуудын аль нь ч хүүхдээ оролцуулаагүй байна.
Б.Болормаа