Хөлөг онгоц осолдож, 34 хүн амиа алдлаа

1aqe83ap94i0lf04a9pod6prjsФилиппиний Ормок хотноо 173 хүнийг тээвэрлэж явсан “BANKA” хөлөг осолдож, 34 хүн амиа алдаж, 21 хүн сураггүй алга болсон тухай  Улаан загалмай нийгэмлэгийн дарга Ричард Гордон мэдэгдсэн байна. Филиппиний эргийн хамгаалалтынхан ойролцоогоор 70 гаруй хүнийг аварч, эмнэлэгт хүргэжээ.
Тус хөлөг онгоц салхины улмаас жолоогоо алдаж, осолдсон байх магадлалтай хэмээн гэрчүүд мэдээлсэн байна. Хөлгийн ачих хэсэгт их хэмжээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн байжээ. Осолдсон хөлгийг аврагчид Ормак хотын эрэг дээр авчрахаар ажиллаж байна.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …