Энэ долоо хоногт Их Британи улсад хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа бөгөөд иргэд нь энэ халууныг давахын тулд олон сонирхолтой зүйл хийж байгаа бололтой. Нэгэн ээж дөрвөн сартай хүүдээ хөхний сүүгээрээ зайрмаг хийн өгч хүүгээ сэргээж байгаа тухай мэдээг хүргэе.
38 настай Кейтрин Вард фейсбүүкт ээжүүдийн группын нэгэн ээж нялх хүүхэддээ хөхний сүүгээ хөлдөөн зайрмаг хэлбэртэй болгож өгч үзсэн боловч хүүхэд нь идээгүй тухай бичсэн байжээ.
Анх сонсоод хөгийн юм хэмээн бодсон Кейтрин аргагүй халууцаад байгаа бяцхан үрдээ сүүгээр зайрмаг хийж сэрүүцүүлье хэмээн бодон туршиж үзжээ.
Дөрвөн сартай Торин хүү ч сүүн зайрмагийг амтархан идсэн гэнэ. Ээж нь хүүдээ таарсан зориулалтын жижиг зайрмагний хэв худалдаж аваад хөхний сүүгээ хийж хөлдөөгөөд аагим халуунд сэрүүцүүлэх амтат зайрмаг хийдэг аж.