БНХАУ-ын Сичуань мужид бяцхан хүү рүү бар дайрсан хэрэг гарчээ. Түүнийг Бифенг амьтны хүрээлэнд байхад бар дайрч гар, хөлийг нь хазсан байна. Хоёр настай хүү цагаан бар харахаар амьтны хүрээлэнд очсон бөгөөд түүнтэй хамт зургаа авхуулахыг хүсчээ. Гэтэл цагаан бар түүн рүү гэнэт архиран дайрч түүний баруун гарын шууг хазсан ба хүрээлэнгийн ажилчид хүүг олоход барын аманд хүүгийн гар байжээ. Хүү яаралтай эмнэлэгт хүргэгдэн мэс засалд орсон ба одоогоор түүний биеийн байдал сайн байна. Амьтны хүрээлэнгийн ажилчдын мэдээлсэнээр түүнийг баранд хазуулсаны дараа очсон ба түүний гарыг аврах боломжгүй байжээ. Амьтны хүрээлэнгээс хүүгийн эмчилгээний төлбөрийг гаргахаар болж цагаан барыг торны цаана хийн дахин олон нийтийн өмнө гаргахгүй байхаар шийдсэн байна.
Б.Нарангэрэл