Флорида мужийн цагдаа нар 15 настай охин интернэтээр бусдыг дарамталж байсныг илрүүлж түүнийг баривчилжээ.
Охид дөрвүүлээ байсан бөгөөд хүмүүсийн цахим хаяг руу янз бүрийн текст илгээдэг байсан хэмээн цагдаа нар хэллээ.
Гэсэн ч тэдгээр охидын нэрийг нууцалж байгаа талаар CNNмэдээллээ. Энэ нь тэдгээр охидын настай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Цахим халдлагын гурав нь нэлээд ноцтой байсан гэнэ. Текстийн утга нь амь насанд нь заналхийлсэн байсан учир олон хүн цагдаад хандаж гомдол мэдүүлсэн байжээ. Одоогоор тэдгээр охидуудад ямар шийтгэл оноох эсэх нь тодорхойгүй байна.
Флоридагийн цагдаа нар өмнөх сард мөн иймэрхүү байдлаар бусдыг дарамталж байсан 12-14 насны хоёр охиныг баривчилж байсан юм.
эх сурвалж: everyday.mn