Хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн орнуудыг тагнаж байжээ

hackerХятадын хакерууд Зүүн өмнөд Азийн орнууд болон Энэтхэг улсын засгийн газрын мэдээллийн сүлжээг сүүлийн арваад жилийн турш хакердаж байсан тухай АНУ-ын сүлжээний аюулгүй байдлын “Fire Eye” компани кибер тагнуулын үйл ажиллагааны талаарх илтгэлдээ мэдээлсэн байна.

Уг илтгэлд АРТ30 нэртэй бүлэг нь сүүлийн арваад жилийн турш АСЕАН-ны орнууд, Энэтхэг Улсын эдийн засаг, цэрэг, батлан хамгаалах хүчин чадал, маргаантай газар нутгийн асуудал, Хятадын коммунист намд холбоотой асуудал болон эдгээр улс орнуудын барилга, эрчим хүч, дэд бүтэц, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг компани, Аж ахуйн нэгжүүдийн мэдээ, мэдээллийг олзворлох зорилготой кибер халдлага үйлдэж байжээ.

АНУ-ын сүлжээний аюулгүй байдлын “Fire Eye” компани нь дээрх хакерийн бүлгийг Хятадын Засгийн газартай холбоотой байх магадлалтай хэмээн дүгнэжээ.

Мөн Хятадын хакерууд нь өндөр түвшний нууцлал бүхий сүлжээнд нэвтрэн мэдээлэл цуглуулах чадвартай 200 гаруй хорт код /malware/ зохион нэвтрүүлж удаан хугацаанд нууцаар ажилласан  байна.

Эх сурвалж: Diplomat, Financial times

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …